You are using an outdated browser. Please upgrade your browser to improve your experience.

МОНГОЛЫН ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ
МОНГОЛЫН ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ

Монгол улсын ерoнхийлөгч

МОНГОЛЫН
ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ

Мэдээ мэдээлэл, Ёслол, Мэндчилгээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ​Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сан байгуулагдсаны 70 жилийн ой, Монгол Улсад Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сангийн Төлөөлөгчийн газар байгуулагдсаны 25 жилийн ойд зориулан мэндчилгээ дэвшүүлэв

2017-05-15 Admin

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сан байгуулагдсаны 70 жилийн ой,  Монгол Улсад Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сангийн Төлөөлөгчийн газар байгуулагдсаны 25 жилийн ойн баярын хурал өнөөдөр "Туушин" зочид буудалд боллоо. Тус хуралд оролцогсдод хандан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндчилгээ дэвшүүлсэн юм. Ерөнхийлөгчийн мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд уншиж сонордуулав. Даян дэлхийн хүүхдийн эрхийг хангах, хамгаалах эрхэм дээд зорилгоо нэр төртэй биелүүлж яваа хүүхдийн эрхийн дэлхийн хамгийн том байгууллага болох Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сан байгуулагдсаны 70 жилийн түүхт ойн баярын хүндэтгэлийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт хатагтай, ноёд Та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

1946 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас “Олон улсын Хүүхдийн тусгай сан”-г байгуулснаас хойш 70 жилийн турш тус байгууллага дэлхийн 190 гаруй улс оронд үйл ажиллагаагаа явуулж, нялх бага наснаас өсвөр нас хүртэлх хүүхдүүдэд эсэн мэнд амьдрах, өсөж хөгжихөд нь дэмжлэг үзүүлж байна.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн 70 жилийн түүхт ой Монгол Улсад НҮБ-ын Хүүхдийн Сангийн Төлөөлөгчийн газар байгуулагдсаны 25 жилийн ойтой давхцаж байгаад баяртай байна.г энд онцолъё.

Монгол Улс 1990 онд НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенциднэгдэн орж, соёрхон баталсан хамгийн анхны улсуудын нэг байсан нь хүүхдээ дээдэлж ирсэн биднийтүүхэн уламжлалыг илтгэж байгаа юм. Уг конвенцийг соёрхон баталснаар Монгол Улс хүүхэд бүрийн суурь эрхийг хангах, тэдэнд сайн сайхан ирээдүйг бий болгохын төлөө бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллах эрхэм үүрэг хүлээсэн. Тэрхүү үүргээ Монгол Улс НҮБ-ын Хүүхдийн Сан болон бусад олон байгууллагын дэмжлэгтэйгээрнэр төртэй биелүүлж ирсэн, одоо ч биелүүлсээр байгаа. Хүүхдийн эсэн мэнд төрөх, эрүүл саруул өсөж хөгжих, сурч боловсрох, аливаа хүчирхийлэл мөлжлөгөөс хамгаалагдах эрхүүдийг хангахчиглэлээрманай улсад гарсан ахиц дэвшил үүнийг нотолно.

Тэрхүү ахиц дэвшлийг гаргахад хүүхдийн төлөө хоёргүй сэтгэлээр цуцалтгүй ажиллаж, хүүхдийн сайн сайхан нь улс орны тогтвортой хөгжил цэцэглэлтийн үндэс суурь гэдгийг хүндэтгэн ойлгож, салбар салбартаа хүүхдийн асуудлыг тэргүүн зорилгоо болгон, бусдыг манлайлан ажиллаж байсан, одоо ч ажиллаж байгаа Монгол Улсын үе үеийн төр, нийгмийн зүтгэлтнүүд, хүүхдийн байгууллагын удирдлага, албан хаагчид, идэвхтэн дэмжигчид, нийгмийн ажилтнууд, олон улс болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн төлөөлөл Та бүхэнд баяр хүргэж, талархал илэрхийлье.

Тэр дундаа НҮБ-ын Хүүхдийн Сангийн үе үеийн удирдлага, хамт олон, салбарын мэргэжилтнүүдэд ойн баярын халуун мэнд хүргэж, Монголын хүүхдүүдийн нэрийн өмнөөс талархаж байна. НҮБ-ын Хүүхдийн СанМонголын хүүхэд бүрийг тэгш эрх, тэгш боломжоор хангахын төлөө Монгол Улсыг цаашид ч дэмжин ажиллана гэдэгт бүрэн итгэлтэй байна.

Та бүхний хүүхдийн төлөөх ариун үйлсэд их амжилтыг хүсэн ерөөе.

Сайн үйлс улам дэлгэрэх болтугай.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч

Цахиагийн Элбэгдорж

Төрийн ордон, Улаанбаатар хот

2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр