You are using an outdated browser. Please upgrade your browser to improve your experience.

МОНГОЛЫН ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ
МОНГОЛЫН ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ

Монгол улсын ерoнхийлөгч

МОНГОЛЫН
ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ

Мэдээ мэдээлэл, Арга хэмжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Орхон аймагт ажиллаж байна

2017-05-01 Admin

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ 5 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд Орхон аймгийн Эрдэнэт хотод ажиллаж байна. Төрийн тэргүүн өнөөдөр Эрдэнэт хотод хүрэлцэн ирсэн юм. Мөн өдрийн үдээс хойш  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009-2017 оны бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг Орхон аймгийн иргэдэд танилцуулах уулзалт “Уурхайчин” соёлын ордонд болов.

Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд, Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж, Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг, Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатар  нар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн найман жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлыг салбар тус бүрээр дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Орхон аймгийн иргэдэд хандан үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Орхон аймагт ажиллах үеэрээ хангайн болон төвийн бүсийн аймгуудын сэтгүүлчидтэй уулзалт, ярилцлага хийх юм. Орхон аймагт Эрдэнэт хот, Төв, Дундговь, Хөвсгөл, Булган, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ аймаг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын телевиз, сонин, сайтын сэтгүүлчид ажиллаж байна.